Орхон аймаг болон Булган аймгийн ЗДТГ, “Монголын цанын холбоо”-той хамтран “Мөнгөн өвөл-2023” тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээнд Орхон, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Төв, Архангай, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын 100 тамирчин оролцож байна. Тэд гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр гэсэн гурван төрөлд нас, насны ангиллаар өрсөлдсөн юм.
Тэмцээний зорилго нь ирэх сарын 7-13-нд Орхон аймагт анх удаа зохион байгуулагдах “Монголын Бүх Ард Түмний Спортын 16 дугаар наадам, “Хүүхдийн спортын 7 дугаар наадам”-ын бэлтгэл болж байгаагаараа онцлог юм. Тэмцээний дүн өнөөдөр гарна.
Орхон аймгийн ЗДТГ 2019 онд "Өвлийн спортыг хөгжүүлэх" хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, залуучууд иргэдэд өвлийн спортыг сурталчлах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүх нийтийн спорт болгон хөгжүүлэхэд чиглэсэн юм.