Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадам ирэх сард болно


Орхон
/МОНЦАМЭ/.Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадам хоёрдугаар сарын 8-13-ны өдрүүдэд Орхон аймагт болно. 
Өвлийн спортын наадмын үеэр тамирчид, шүүгчид болон гадна, дотнын зочид төлөөлөгчид 2300 орчим хүн ирнэ гэж тооцоолж байна.
Өнөөдрийн байдлаар спортын наадам зохион байгуулах тэмцээний уулын цана, гүйлтийн цана, снөүбоардын замын явц 70 хувь, гүйлтийн тэшүүр, шорт трейк уралдааны зам талбай 65 хувь, шайбтай хоккейн зам талбайн явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, дэд хороодын гишүүд, гүйцэтгэх чиг үүргийн талаар санал солилцлоо.
Насанд хүрэгчдийн болон хүүхдийн спортын тус бүр зургаа нийт 12 төрөлд 336 багц медалийн төлөө 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн тамирчид өрсөлдөх юм. 
Ажлын хэсэг  зохион байгуулалт хариуцсан дэд хороо, хэвлэл мэдээлэл, маркетинг, сурталчилгааны дэд хороо, соёл урлаг, шагнал гардуулах дэд хороо, эрүүл мэнд, аврах баг, халдвар хамгааллын дэд хороо зэрэг есөн дэд хорооноос бүрдэж салбар салбарын чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ