Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Урьдчилсан дүнгээр мал сүргийн тоо 14,4 хувиар өсжээ



Аймгийн 2022 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарч, тус аймгийн мал сүргийн тоо таван төрөл дээр өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өмнөх оны тооллогын дүнтэй харьцуулахад тус аймгийн малын тоо 0,5 сая буюу 14,4 хувиар өсөж, нийт 3,6 сая толгой мал тоолуулжээ. Үүний дотор 183.1 мянган адуу, 74.5 мянган үхэр, 41.1 мянган тэмээ тэмээ, 1 724.2 мянган хонь, 1 603.4 мянган мянган ямаа тоолуулж, өмнөх оны малын тоотой харьцуулахад ямаа 16,8 хувь, хонь 12,4 хувь, үхэр 13,4 хувь, адуу 14,5 хувь, тэмээ 4,3 хувиар тус тус өссөн байна. Малынхаа тоогоор Эрдэнэдалай сум тэргүүлж байгаа бол Баянжаргал сум хамгийн цөөн мал тоолуулсан байна.
Малын тоог өрхөөр нь авч үзвэл, 2001-ээс дээш малтай өрхийн тоо 40,0, 1000-2000 малтай өрхийн тоо 27,0 хувь, 501-999 хүртэл малтай өрхийн тоо 21,8 хувиар тус тус өссөн бол 201-500 хүртэл малтай өрхийн тоо 1,1 хувь, 200 хүртэл малтай өрхийн тоо 31,2 хувиар буурсан байна. 2022 онд мал бүхий өрхийн тоо 8930 болж өмнөх оны дүнгээс 11 өрхөөр буурсан бол нийт малчин өрхийн тоо 7681 болж, өмнөх оныхоос 11 өрхөөр өсжээ.

Малын тоо толгойн өсөлт, бууралтад байгаль, цаг уурын нөхцөл байдал болон малчид хоол хүнс ба амьжиргааны бусад хэрэгцээндээ хэр олон мал хэрэглэсэн байдал ихээхэн нөлөөлдөг. 2021 онд тус аймагт зун нь гантай байж, өвөлжилт, хаваржилт хүндэрч байсны улмаас малын тоо 15,3 хувиар буурч байсан бол энэ жил аймгийн дийлэнх сумын нутгаар зуншлага сайхан байсан тул мал сүргийн тоо 14,4 хувиар ийнхүү өссөн байна. Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг ажээ.
Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтойг мэргэжлийн байгууллагаас онцолж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ