Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

104 тэрбумын хохиролтой Капиталын захирлуудын хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ


Нийслэлийн Прокурорын газраас Капитал банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Капитал Банкны гүйцэтгэх захирал А, гүйцэтгэх захирлын орлогч Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирал Д нар нь Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас тус банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банкандмөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2-т зааснаар буюу 1-5 жил хорих ялаар шийтгэх дүгнэлт үйл дэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104тэрбум 651 сая(104,651,000,000) төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая(94,889,000,000) төгрөг нөхөн төлөгджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ