Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: 15000 гаруй шинэсний тарьцаар ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг гүйцэтгүүлжээ


Архангай /МОНЦАМЭ/.
 Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажллагааны хөтөлбөрт доройтсон ойн санг ойжуулах замаар ойн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон. Энэ ажлыг улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн нийлсэн 240.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд хийх юм. Өөрөөр хэлбэл, үүний хэрэгжилтийг хангаж,жилд 50 га-аас доошгүй талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байхаар төлөвлөжээ. Энэ жилийн тухайд 60.0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ.
Ойн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу ойн мэргэжлийн байгууллагуудаар ойгоос бэлтгэсэн модны тоо хэмжээнээс хамааруулан ойжуулалт, ойг нөхөн сэргээх, төв суурин газарт мод тарих, хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлээр мод, бут сөөгийг тариулж, усалгаа, арчилгаа, хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлжээ.

Мөн Цэнхэр, Жаргалант сумын ойн мэргэжлийн байгууллагууд мод бэлтгэсэн 15 га талбайд 15000 гаруй шинэсний тарьцаар ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг гүйцэтгүүлж, үр дүнг тооцож ажилласан байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд Булган, Ихтамир суманд ойжуулалтын ажлыг 50 га талбайд хийжээ.

Харин Хайрхан суманд цөлжилт, газрын доройтлыг бууруулах хамгаалалтын зурвасын ажлын тендер зарлагдсан боловч гүйцэтгэгч оролцоогүй тул БОАЖЯ-наас ажил гүйцэтгэх боломжгүй болохыг аймгийн БОАЖГ-т мэдээлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ