Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймаг хурдан тэмээний уралдааныг 3 дахь удаагаа зохион байгууллаа


Өмнөговь аймаг улсын чанартай хурдан тэмээний уралдааныг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн 150 гаруй уяачид, 200-аад хурдан тэмээтэйгээ оролцлоо.
Тэмээчдийн улсын зөвлөгөөнөөс хурдан тэмээ уяачдад улсын цол олгох саналыг боловсруулж Засгийн газарт уламжлахаар болсон бөгөөд тэмээн соёл, уралдааныг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа уяачид талархан шийдвэрлэж өгнө гэдэг итгэлтэй байгаа юм.
Хурдан тэмээний улсын уралдаан цаг агаар таатай, наадамч олон сэтгэл тэнэгэр амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөлөө. Түрүүлж айрагдсан тэмээний бай шагналыг аймгийн Засаг дарга, Монголын тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж, засаг даргын орлогч, улсын уралдааныг зохион байгуулах комиссын дарга Н.Энхбат болон бусад албаны хүмүүс гардууллаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ