Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Богд сумын тэмээчид зөвлөлдлөө


Баянхонгор аймгийн Богд сумын ИТХ, ЗДТГ, Тэмээчдийн холбооноос хамтран энэ сарын 21-нд Тэмээчдийн зөвлөгөөнөө зохион байгууллаа.
Богд сум аймгийн хэмжээнд тэмээн сүргийн тоогоороо тэргүүлдэг, тэмээгээ өсгөн үржүүлж, эдлэг уналгаанд тогтмол ашиглаж ирсэн өв соёлын томоохон уламжлалтай ард түмэн юм. Тус сум сүүлийн хоёр жилд  цар тахлын улмаас тэмээний баяраа зохион байгуулаагүй бөгөөд ган зудын байдлаас шалтгаалан 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээн сүргийн тоогоороо аймгийн хэмжээнд тавдугаарт оржээ. Иймээс Ламын гэгээний улаан тэмээний угшил сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Тэмээчдийн зөвлөгөөнийг  зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд улс, аймгийн аварга малчид, алдарт уяач, ахмад, дунд, залуу үеийн малчин түмний төлөөлөл оролцож тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөх, эдэлгээ уналгааг сайжруулах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх талаар санал бодлоо аймгийн ХХААГ-ын удирдлага, сумын дарга нар, холбогдох албаныханд  илэрхийлсэн байна.
Ингэний сүүний үйлдвэр байгуулах тухай аймгийн төсөл төлөвлөгөөг тэмээчид ихээхэн дэмжин сонирхож, сумдаа ферм байгуулах зохистой газрыг голын урд тал руу байхаар товлон Хөөврийн хаяа, Мээм толгой, Монгол толгой, Даравгай гэх мэт  газруудаас сонгохоор хэлэлцжээ. Тэмээчдээс гарсан олонхийн  саналыг үндэслэн зохистой газрыг сонгосноор сумын ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэж ингэний сүүний ферм байгуулахаар батлах аж. 



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ