Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Хүнс тэжээлийн дэмжлэг олгосон үйлчилгээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ


Архангай /МОНЦАМЭ/. 
Архангай аймаг дахь Төрийн аудитын газар нь нэгдсэн төлөвлөгөөт “Халамжийн сангаас хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа олгосон үйлчилгээний хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын дүн мэдээ гарчээ. 

Аудитаар нийт 165.2 сая төгрөгийн 11 алдаа зөрчил илэрч, 0.2 сая төгрөгт 1 төлбөрийн акт тогтоож, 78.7 сая төгрөгт алдаа зөрчлийг давтан гаргахгүй байхад чиглэсэн 20 албан шаардлага, арвилан хэмнэлт, үр ашигтай, үр нөлөөтэй, дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн 86.3 сая төгрөгийн 5 заалт бүхий зөвлөмжийг  аймгийн ХХҮГ-т болон сумдын амьжиргааг дэмжих зөвлөл, ИТХ-д тус тус хүргүүлжээ. 

Дүн мэдээний уулзалтад аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Т.Байгалмаа, аудитын менежер Д.Нэргүйбаатар, аудитын баг болон УЗ-ын гишүүд, ХХҮГ-ын нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, хүнс тэжээл хариуцсан мэргэжилтэн нар оролцсон байна. 

Уулзалтын явцад шалгагдагч байгууллагатай аудитын дүн дүгнэлт, явцад гарсан хүндрэл бэрхшээл цаашид анхаарвал зохих шаардлагатай асуудлуудын талаар харилцан ярилцаж, аймгийн хэмжээнд Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа олгосон үйлчилгээний хэрэгжилтэд дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, бодит үр дүнг тооцож ажиллах талаар санал солилцжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ