Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аудитаар 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлжээ


С.САРУУЛ
Төрийн аудитын байгууллагаас Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг хуулийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 25-ны дотор хийж, гүйцэтгэлээ. Улсын хэмжээнд 2795 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргаад байна. Үүнээс “Зөрчилгүй” дүгнэлт 2467, “Хязгаарлалттай” дүгнэлт 297, “Сөрөг” дүгнэлт 26, “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” таван дүгнэлтийг өгч ажилласан. Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 764.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 12.9 тэрбум төгрөгийн 1298 төлбөрийн акт тогтоож, 262.7 тэрбум  төгрөгийн 2533 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж, 92.8 тэрбум төгрөгийн 4,046  зөвлөмж хүргүүлээд байна. Одоогийн байдлаар Төсвийн төвлөрүүлэн захирагчид болон Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийх аудит үргэлжилж байна.
Мөн Төрийн аудитын байгууллагаас 2020 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийхдээ шалгагдагч байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хослуулсан байдлаар хяналт тавьж ажиллажээ. Энэ хүрээнд нийт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүй нийт 655 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1009 зөвлөмжийг өглөө.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ