Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Аймгийн ИТХ-ын XII хуралдаанаар 23 асуудал хэлэлцэнэ


Дундговь /МОНЦАМЭ/.
Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 91,4 хувийн ирцтэйгээр 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж эхэллээ.

Аймгийн ИТХ-ын  дарга С.Од-Эрдэнэ хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулан батлуулсан. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2022 оны тайлан, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, Хот тохижуулах газрыг татан буулгаж, ОНӨААТҮГ болгон өөрчлөх, Дундговь аймгийг 2023 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, төсөв батлах зэрэг 23 асуудлыг хэлэлцэх ажээ.

Энэ жил Нутгийн өөрөө удирдах  байгууллагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн түүхэн ой тохиож байгаа нь энэхүү хуралдааны онцлог байлаа. Хуралдааны нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ төлөөлөгч нарт баяр хүргэж, Нутгийн удирдлагын байгууллагын 30 жилийн ойн медаль гардууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ