Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Санаандгүй” Н.Учрал ба “Хууль”-аар тоглосон Х.Нямбаатар

Улстөрийн намууд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Харамсалтай нь МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэндээ хүрсэнгүй. Тэр ард түмний өмнө ёсолсонгүй. Ердөө Ардын намын амиа хичээсэн Бага хурлын гишүүддээ ёсложээ. Тэр 60 тэрбум, ЖДҮ-чин, концессчин, намын нэр “баастсан” хүмүүсээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, бүр үүнээс ч өмнө намаасаа цэвэрлэнэ гэж байсан. Гэвч тэр хөөгөөгүй. Хөөх байтугай энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлчхээд байна. Мэдээж ЖДҮ-чдээ тойруулмагц хэл аманд өртөх нь гарцаагүй гэсэн шиг өрөвдүүлэхийн тулд эсрэг буюу хар пи-ар хийж баахан ярианы бичлэг цахим орчинд цацаад байна. Түүнд нь У.Хүрэлсүхийн эргэн тойрны залуус буюу Н.Учрал, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуусыг ямар ч хамаагүй аргаар харлуул, бүр болохгүй бол хүүхэнтэй холбогдуул хэмээн ярих ажээ. Иймэрхүү өөрсдийгөө өрөвдүүлэхийн тулд эсрэг пиар хийдэг гэдгийг монголчууд тун саяхан мэдсэн. Яагаа вэ, АН-аас нэр дэвшихийг горилогч Д.Сүндий гэгч эрхэм өөрийгөө эхлээд харлуулж, дараа нь цайруулах гэсэн болов ч тусыг эс олж, намаасаа ч “эрхгүй” үлдсэн. Яг үүнтэй адил тактикийг У.Хүрэлсүхийг тойрсон залуус ашиглах гэж буй нь цахим орчинд тарсан ярианы бичлэгээс илэрхий.
Угаас сонгуулийн үеэр ямар нэг бичлэг ашиглан ялалт байгуулах сонирхолтой гэдэг нь Н.Учралын хувьд тодорхой болсон. Тэр УИХ-ын 2016 оны сонгуулиар “Санаандгүй” байдлаар Темоноос парламентын гишүүн болтлоо өссөн. УИХ-ын гишүүд төрийн ордон дахь өрөөндөө архидаж байх үеийн бичлэгийг уншигч та санаж буй биз ээ. Түүнд нь СХД-т Н.Учралтай СХД-т АН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Л.Эрдэнэчимэгийн согтуу байх үеийн дүрс, яриа байсан. Мань хүн тэрхүү бичлэгийг бусдаас худалдан авч, дамжуулан борлуулж, авсан хүн болох Х.Бат-Ялалт нь Л.Эрдэнэчимэгээс их хэмжээний мөнгө нэхсэн гэдэг. Энэ бол тухайн үедээ олны анхаарлыг хамгийн ихээр татсан дуулиан байсан. Товчхондоо, 26 секундын бичлэг 50 сая төгрөгөөр үнэлэгдэж СХД-т нэр дэвшигчид хоорондоо шившгээ дэлгэлгэж байх зуурт Н.Учрал санаандгүйгээр шат ахисан.
Тэр нэгэн парламентыг ардаа үдэж байх зуурт дээрх бичлэгтэй холбоотой Х.Бат-Ялалт, Л.Эрдэнэчимэг нарын хоорондын шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байсаар өнөөг хүрсэн. “Санаандгүй” Н.Учралын санаатай бичлэгүүд ирэх өдрүүдэд ч хөврөх биз ээ. Түүний хамгийн ойрын хамтран зүтгэгч буюу нэг дүүргийн нөгөө тойрогт нь нэр дэвшигч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Мөн л ЖДҮ-чин. Тэр ч утгаараа парламентад дахин суухгүй бол “дээлээ ч нөмрөх” эрсдэлтэйг мэднэ. Х.Нямбаатарыг МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн шийдвэрлэсэн. Гэсэн ч мань хүн сул үлдвэл дараа нь хуулийн шуурганд өртөх магадлалаа тооцоолж, Бага хурлынхаа үеэр заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн гэж байгаа. Тийн ЖДҮХС байтугайд нэр холбогдоогүй байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг нэрээ татахаас аргагүйд хүргэсэн. Товчхондоо өөрийгөө аврахын тулд арай ахмад нэгнийгээ бусдаар жийлгэчихэж байгаа юм.
Бага хурлын үеэр нууц санал хураалт явагддаг учраас Х.Нямбаатар хөөрхий Д.Тэрбишдагвыг нэрээ татахаас аргагүйд хүргэж бусдаар өөрийнхөө төлөө санал өгүүлэх аргыг амархан зохион байгуулсан ажээ. Тэр өөрийгөө “Би хуульч хүн” хэмээх нь элбэг. Гэвч өөрчлөлт оруулсан зарим хуулийн төсөл нь амьдралаас хол, албан тушаалтнуудад ээлтэй гэдгийг мэргэжил нэгтнүүд нь хэлж тайлбарлаад ч мань хүн муйхарласаар “батлуулдаг”. Нэг талдаа хуулиар тоглоод л яваа хүн гэх үү дээ. Ямар сайндаа л Эрүүгийн тухай хуульд 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол... гэх зүйл заалт өнөөг хүртэл маргаан дагуулж, шүүмжлэлийн бай болсоор байх вэ дээ. Амьдралаас тасарсан хүн хөрсөнд буусан хууль санаачилна гэдэг бэрх л байх. Яг тэр утгаараа өөрөө хөрсөн дээр бууж, амьдрал дунд орохоос айсандаа МАН-аас нэр дэвшинэ хэмээн улайрч буй биз ээ. 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ