Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд аа, хэлсэндээ хүрээрэй

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэр шударга хүн бэ гэдэг нь хэдхэн хоногийн дараа тодорхой болох нь ээ. Учир нь мань хүн даваа гарагт  УИХ дахь бүлгийн хуралдааныхаа үеэр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр сар хүрэхгүй хугацааны дараа МАН-аас УИХ-д нэр дэвшигчид тодрох мөчид У.Хүрэлсүр нийтэд таалагдах гэж тархи угаагч, худалч уу, нэр төрдөө хайртай, шударга нэгэн үү гэдэг нь харагдана. Түүний хэлж буйгаар одоогийн парламентад суугаа МАН-ын 40 гаруй гишүүн ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор нэр дэвших эрхээ хасуулна гэсэн үг.
Товчхондоо МАН-ын зальжин этгээдүүд “шинэков”-ууддаа тойргийн зайгаа тавьж өгнө. Тодруулбал, Х.Нямбаатар, Н.Учрал, Ж.Энхбаяр, Д.Дамба-Очир, Г.Солтан, Н.Оюундарь гэхчилэн мэдээлэлд ойр байдлаа ашигласан ЖДҮ-чдээс хамгийн түрүүнд салах нь гарцаагүй. Тиймээс эрхэм Ерөнхий сайдад сануулж, эхний ЖДҮ-чдийг танилцуулъя.
МАН-ын “хойчийг залгамжлагч”-дыг бэлтгэдэг НАМЗХ-ны ерөнхийлөгч нь ЖДҮХС-гаас зээл авсан гэхээр үнэндээ улстөр гэдэг баяжих баараггүй гарц гэж бусад нь ойлгохоос аргагүй. Үгүй гэдгийг нь нотолж МАН-ын дарга та НАМЗХ-ын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралыг энэ удаадаа нэр дэвшүүлэхгүй гэж найдъя. Н.Учрал гишүүн аав Н.Ням-Осорынхоо нэр дээрх “Хүннү” ХХК-­д нэр нөлөөллөө ашиглан ЖДҮХС­-аас 950 сая төгрөгийн зээл авсан. Анх энэ тухай мэдээлэл гарахад “ҮГҮЙ” гэж гүрийж байснаа гэнэтхэн “Одоо төлчихье” хэмээн аархаж, хугацаанаас нь өмнө төлсөн.
УИХ-ын гишүүн Х.НямбаатарЖДҮХС-гаас “Өгөөдэй Ази” ХХК-д зээл авч өгсөн нь баримтаар ил болсон. Тодруулбал, Х.Нямбаатар гишүүн дээрх компанийг ЖДҮХС-гаас зээл авахад өөрийн нэр дээрх орон сууцыг барьцаа болгож, итгэмжлэл олгосон баримт олон нийтэд ил болчихсон. Өөрөө бол зээл авах гэж буй хүнд барьцаа өгсөн нь "буян" ухааны юм л ярьдаг. Уг нь парламентад анх сууж байгаа Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд ёсзүйгүй үйлдлээ их л сайн мэдэж байх ёстойсон. 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан ч ЖДҮХС-ийн дуулиан үүсэх үед авсан зээлээ буцаан төлсөн. Тэрээр зээл авсан асуудлаараа цахим орчинд "Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан байдаг. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хийж бүтээх хүсэлтэй энэ залууст хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээрээ би нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их юм даа" гэж тайлбар хийж байв. Түүнийхээ дараахан зээлээ төлсөн “баатар”-ын дүрээр уучлал гуйж харагдсан. 
Энэ мэтчилэн олонд ил болмогц буцаагаад төлчихдөг мундаг чадамжтай ЖДҮ-чдийг МАН-ын дарга У.Хүрэлсүх эхлээд нэр дэвшүүлэхгүй, хасна хаана. Шударга хүн учраас хэлсэндээ хүрнэ. Харин хамгийн сүүлд өөрөө тэрхүү хариуцлагаа хүлээнэ.
Учир нь мань хүн ч бас ЖДҮ-чин. Түүнийг нь намынх нь нөхөр ч нуулгүй хэлсэн. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "ЖДҮХС-тай У.Хүрэлсүх холбогдсон хэрнээ яагаад мэдээллээ ил болгохгүй байгаа юм бэ. Төрсөн дүү У.Давхарбаярын компани болох "Жаргалант мах" ХХК нь эхлээд нэг тэрбум төгрөгийн зээл авч, дараа нь 300 орчим сая төгрөг авсан баримт байна. 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100.000 төгрөгийг, мөн оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг олж мэдлээ. Тэрээр Шадар сайд байхдаа дүүгийнхээ зээлийг хөөцөлдөөд явж байж. Өнөөдрийн МАН ЖДҮ-чин даргатай болсон байна.
Нэг ч бизнес эрхэлж үзээгүй У.Хүрэлсүх хэрхэн хөрөнгөтэй болсноо ард түмэнд тайлбарлаач.” хэмээж байсан нь саяхан. Тиймээс У.Хүрэлсүх МАН-ыг тэргүүлж байх үед хууль зөрчсөн хүмүүстэйгээ хариуцлага тооцчихоод, хамгийн сүүлд өөрөө уучлалт гуйх юм болов уу даа.  
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ