Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 4,3 мянган толгой малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлжээ

Энэ онд аймгийн ХХААГ-аас аймгийн хэмжээнд 4,3 мянган толгой малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн байна.Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Чулуут, Хотонт сумын 20,1 мянган толгой бог малд үзлэг ангилалт хийж, цөм сүргийг бүрдүүлжээ. Орон нутагт малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарц чанарыг нэмэгдүүлэх, эрүүл хүнс үйлдвэрлэх зорилгоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилсан “Эрүүл хүнс-Малчны хотноос” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн санхүүжилтээр 430 толгой сэлэнгэ үүлдрийн үхрийг аймгийн мал аж ахуйн салбарын бодлого чиглэлд нийцүүлсэн төв суурин болон газар тариалангийн бүс нутгийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй Ихтамир, Эрдэнэбулган, Цэнхэр, Батцэнгэл, Хотонт, Эрдэнэмандал, Өлзийт, Чулуут сумын 14 аж ахуйн нэгжтэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгожээ.
Мөн аймгийн мал аж ахуйн салбарын бодлого чиглэлд заасны дагуу сарлаг үхрийн чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах, шилмэл цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор Булган сумын Тусгалт багаас 57 толгой өсвөр хээлтүүлэгч, Чулуут, Тариат, Өндөр-Улаан сумаас тус бүр 50 толгой нийт 4 сумын 207 толгой хээлтүүлэгчийг ээмэгжүүлэн бүртгэлжүүлж, сонгон солилцох ажлыг “Марчил хайрханы сүрэг” мал үржүүлэг технологийн нэгжтэй хамтран зохион байгуулаад байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Малын үүлдэр, угсааг сайжруулахтөслийн хүрээнд “Хотонт үржлийн хэсэг”-ийн 316 толгой хонь хүлээн авч, орон нутгийн өмчид бүртгүүлжээ. Цаашид Хотонт үржлийн хэсгийн хонийгтүрээсээр ашиглуулж, сум орон нутгийн малчид, аж ахуй нэгжүүдийг стандартын шаардлагад тэнцсэн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч малаар тогтмол хангах үйлчилгээ үзүүлэх,Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийгсонгон шалгаруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ