Нээлтийн үйл ажиллагаанд бүтээн байгуулалтад оролцсон ААНБ-ын ажилтнууд, компанийн удирдлагууд, төслийн санаачлагч Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, иргэд оролцлоо.
“Залуус цогцолбор” амралт чөлөөт цаг, аялал зугаалгын бүсэд төгсөгч оюутан, сурагчид төдийгүй хүүхэд, залуусын очих дуртай дурсгалт газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг өндөр дэнжээс тольдон харах боломжийг олгосон төслийг санаачлагч болон ерөнхий гүйцэтгэгч бусад дэмжин ажилласан албан байгууллагуудад аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат талархал илэрхийллээ.