Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Долоогийн бүлэг” Украины асуудлаар яаралтай хуралдана

Дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засагтай орнуудын бүлэг болох “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Орос Украины хотуудад пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Украин дахь Оросын дайны талаар мягмар гарагт яаралтай хуралдаан хийхээр болжээ.
 
Цахим хэлбэрээр явагдах уулзалтын үеэр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үг хэлэх төлөвтэй байна. АНУ, Европын Холбоо /ЕХ/, НҮБ-ын өндөр албан тушаалтнууд даваа гарагт пуужингийн цохилтын талаар сонсоод ихэд цочирдож байгаагаа илэрхийлсэн бөгөөд В.Зеленскийн мэдээлснээр, цохилтын улмаас 14 хүн амиа алдаж, 97 хүн шархаджээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, эдгээр халдлага нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Украин дахь дайн “харгис шинжтэй болохыг дахин харууллаа” гэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хувьд халдлагын талаар сонсоод “цочирдсон” гэдгээ тэмдэглээд, дайн хурцдаж байгааг илтгэн харуулж байна гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.
 
Пуужингийн цохилтын улмаас хүний амь нас эрсэдсэнээс гадна Украины эрчим хүчний сүлжээний нэлээд хэсэгт гэмтэл учруулсан нь Эрчим хүчний яамыг ЕХ руу мягмар гаргаас цахилгаан эрчим хүч экспортлохоо зогсоож буйгаа мэдэгдэхэд хүргэсэн байна.
 
Оросыг Крымийн хойгтой холбосон гүүрний хэсэг дэлбэрэлтийн улмаас нурснаас хоёр хоногийн дараа пуужингийн цохилт өгчээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ