Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Херсон мужийг Орост нэгтгэх тухай санал асуулгыг хойшлуулжээ



Украины өмнөд нутгийн Херсон мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар хойшлуулжээ. “Аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас санал асуулгыг түр хойшлуулж байна” гэж Оросын талын томилсон захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Украины тал их буугаар галласны улмаас Херсоны гол гүүрээр зорчих боломжгүй болсон байна.

Украин болон тус улсын Барууны холбоотнууд Херсон болон бусад бүсэд явуулахаар төлөвлөж буй бүх нийтийн санал асуулгыг эрс шүүмжилж байгаа юм. Үүний зэрэгцээ Украины цэргийнхэн Херсоны төвөөс хойд зүгт 167 км зайд орших Высокополье хэмээх жижиг тосгоны эргүүлэн хяналтдаа авсан гэдгээ мэдэгджээ. Нэгэн гэрэл зургаас үзэхэд дайн эхлэхээс өмнө 4000 орчим оршин суугчтай байсан тосгонд цэргүүд Украины далбааг мандуулж буй бололтой байгаа нь харагдсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын орлогч дарга Кирилл Тимошенкогийн “Facebook” хуудсанд нийтэлсэн уг зургийн тайлбарт “Высокополье, Херсон муж. Украин. Өнөөдөр.” гэж бичсэн байжээ. Мөн В.Зеленский Украины цэргүүд өмнөд нутгийн хоёр “хүн ам суурьшсан төв”-ийг эргүүлэн хяналтдаа авсан гэж мэдэгдсэн ч ямар газар болохыг тодорхой дурдаагүй байна. Орос улс Херсон болон ихэнх хэсгийг нь хяналтдаа оруулаад байгаа өмнөд нутгийн Запорожье мужид бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа аж. К.Стремоусов Оросын төрийн мэдлийн телевизээр мэдээлэл өгөхдөө, Херсоны Антоновскийн гүүр Украины бөмбөгдөлтийн улмаас тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрөх боломжгүй болтлоо сүйдсэн гэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ