Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Малчин Д.Хадбаатарын гэр бүл жилийн дөрвөн улиралд тэмээгээр нүүдэг

“Цайны зам” өв соёлын гуравдугаар наадмын хүрээнд "Монгол нүүдэл" үйл ажиллагааг зохион байгууллаа. Мал ахуйгаа дагаж, нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдардаг ард түмнийг нүүдэлчид гэж нэрлэдэг. Нүүдлийн соёл нь ертөнцийг үзэх үзэл, соёл, ахуйн өвөрмөц хэв маягийг өөртөө тээж байдаг аж. Энэ утгаараа Ховдынхон “Цайны зам” өв соёлын наадмын хүрээнд монголчуудын уламжлалт нүүдэллэх ёс, уламжлалыг олон нийтэд танилцууллаа.

Одоо малчид жилийн дөрвөн улиралыг дагаж нутаг сэлгэн нүүдэг.Нүүх өдөр, буух газраа, өмнөөс товлодог.  Нүүхийн өмнөх өдөр орчин тойрныхоо хогийг сайтар цэвэрлээд нүүдэлд зэхнэ.Гүүн зэл, шон гадсаа сугалж, нүхэнд нь өтөг бууц, сул шороо хийдэг. Ачаа хөтлөх морины дэлийг засдаг. Гэрийн эзэн гоёлын хувцасаа өмсөөд, бүрэн хэрэглэлтэй эмээлээ тохож ачааг хөтөлдөг заншилтай байв.
Ачааны дэс дараалал нь хүүхэд ачсан тэмээ, эд хогшил ачсан тэмээ, цагаан идээ ачсан тэмээ гэх мэт нарийн байжээ.Нүүх өглөөгөө гэргий нь эртлэн босож цайгаа чанаж, үнээ малаа саагаад өлзийгөө өгсөн нутаг хэмээн орон хангайд дээж өргөж дараа нь цайлцгаагаад нүүнэ. Шинэ бууриндаа эртхэн, нарнаар очсон байхыг эрхэмлэнэ. Гэрийн бусад хүн адуу, хонь, ямаагаа хуваарилж аваад тууна.Уг заншлын дагуу Манхан сумын малчин  Дамдинсүрэнгийн Хадбаатарын гэр бүл буурь сэлгэн нүүдэллээ.

Эднийх 300 гаруй толгой малтай. Манхан суманд жилийн дөрвөн улиралд тэмээгээр алс холын нүүдэл хийдэг цөөн айл өрх байгаагийн нэг бол Д.Хадбаатарынх. Малчин Д.Хадбаатар, гэргий С.Сарангэрэл нар бага наснаасаа мал малласан бөгөөд өдгөө 1-9 насны 4 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байна. Энэ малчин өрх Гурван сэнхэрийн агуй, Мөнххайрхан уул, Улаан хоржийн нуруу зэрэг өндөр уулсыг бараадан зусланд гардаг.  Манхан сумын Тахилт багийн Сайрын зүүн салаа, Тахилтын гол орчимд өвөлжөө, хаваржаа, намаржаатай. Нүүдлийн цуваа нь холоос бараа сүртэй харагдана.Арганд дөрвөн хүүхдээ суулгаад, ачаатай тэмээгээ хөтлөн явахуйд  нутгийн малчид  зам тосон очиж, домботой цай, таваг идээ барьж, амар мэндийг асууж, хамтдаа цайллаа. “Цайны зам” өв соёлын гуравдугаар наадам амжилттай үргэлжилж байна.  









скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ