Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: “Буман хонь" өв соёлын эвент зохион байгууллаа

Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулсан “Буман хонь-2022" өв соёлын эвент үйл ажиллагааны талаар сурвалжиллаа. Ховд аймгийн Соёл, урлагийн газраас угсаатан бүрийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд сумдын соёлын төв, орон нутгийн удирдлагуудтай хамтран “соёлын өвийн эвент” үйл ажиллагаа санаачлан зохион байгуулж эхэллээ.

Тодруулбал, Ховд аймгийн Соёл, урлагийн газар, Дарви сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран “Буман хонь-2022” өв соёлын эвент үйл ажиллагааг энэ сарын 28, 29-ний өдөр Мөрөн багийн нутаг дахь “Сутай хайрхан” эко жуулчны баазад амжилттай өрнүүлэв. Энэ үеэр Дарви сумын иргэдийн оюуны болон ахуйн соёлын илэрхийллийг харуулсан олон талт үйл ажиллагаа болж, 160 гаруй хүн оролцлоо.

Уртын дууны анхдугаар уралдаан...
Товч дурьдвал, МУСТА, шилдэг ѳвлѳн уламжлагч уртын дуучин Р.Бадамсүрэнгийн нэрэмжит уртын дууны наадмыг түүний хүү З.Ариунболд ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан байна.  Энэхүү уралдааны тэргүүн байрт Дарви сумаас оролцогч СТА Д.Хуягаа шалгарсан бол Чандмань сумаас оролцсон Н.Мѳнхжин, Мянгад сумаас оролцогч Н.Уранчимэг, Дарви сумаас оролцогч Я.Ѳлзийбаяр, Н.Хоролцэрэн нар удаах байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.  Уралдааны шүүгчээр Хөгжимт драмын театрын уртын дуучин СТА Ц.Бадамсамбуу, дуучин СТА С.Даваажаргал, СТА Д.Ганбаяр нар ажиллав.
Цайны соёлыг түгээв
"Цайны баяр" цайны соёлтой холбоотой зан үйлийг харууллаа. Энэ үеэр нутгийн цайны нэрийн бүтээгдэхүүнийг бий болгосон Г.Сайнбилэг "Толгой шийртэй халх цай"-гаар зочдыг дайлж, "Баялаг Сутай" цайг бүтээсэн Г.Алтанцэцэг бүтээгдэхүүний дээжээс зочдод бэлэглэв.

"Сутай хишиг" үндэсний бѳхийн барилдаан болов  
Барилдаанд Чандмань сумын харъяат аймгийн начин н.Базарсад түрүүлж, Зэрэг сумын харъяат аймгийн начин н.Баяржаргал үзүүрлэсэн байна.  Түрүү бѳхийг Хѳдѳлмѳрийн баатар Лхагважавын хүү аймгийн алдарт уяач Содномдаржаа хурдан удмын даагаар байлж, үзүүр бѳхийг аймгийн хошой аварга малчин Д.Хуягаа Сутай үүлдрийн хониор шагналаа.  Бѳх тайлбарлагч, хѳтлѳгчөөр Г.Сумочир ажиллав.

Дарви сум 1976 болон 2011 онд "Буман хонины баяр" хийсэн түүхтэй
Дарви сум хонин сүргийн ѳлгий нутагюм.Хоньчин, малчид,  сумын үе үеийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, нѳр их хѳдѳлмѳрийн үр дүнд бий болсон Сутай үүлдрийн хонины ашиг шим, эдийн засгийн үр ѳгѳѳж асар их.
Иймээс хоньчин баатруудын нэрэмжит "Мал маллах сайхан" ѳв соёлын танин мэдэхүйн уралдаан зохион байгууллаа.
Уралдаанд Булган багийн Б.Энхболд ахлагчтай "Гангар цагаан Сутай баг" тэргүүн байр эзэлсэн бол Дэлгэр багийн Г.Алтанцэцэг ахлагчтай баг, Булган багийн Б.Мѳнхбаатар ахлагчтай "Дѳрвѳн бэрх" баг удаах байрт тус тус шалгарсан байна.

Музейн ховор үзмэрээс танилцууллаа  
Ховд аймгийн Музейгээс "Нүүдлийн үзэсгэлэн" гаргаж, Тѳрийн соёрхолт хоньчин баатар С.Цогтгэрэлийн мал маллах арга ухааны талаар фото үзэсгэлэн, Дэлгэрийн хүрээнээс олдсон ховор үзмэр, Сутай хѳгжил нэгдлийн үеийн түүхэн фото зураг, арвай боловсруулах тээрэм, халх гоёл зүүсгэл гэх мэт ховор нандин үзмэрийн дээжийг дэлгэн сонирхууллаа.  
Мөн бүтээлч иргэдийн хийсэн эсгий урлал, сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахын зэрэгцээ хоггүй цэвэр аялахыг уриалж "Цэвэр буурь” байгаль хамгаалах нѳлѳѳллийн арга хэмжээг зохион байгуулах замаар  өв соёл, уламжлалаа амжилттай сурталчласан тухай Дарви сумын Соёлын төвийн хамт олон онцлон мэдээллээ. 













скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ