Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон гишүүн гадаад явж, Төрийн ордон “эзгүйрчээ”


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлал хийж буй. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын 11 гишүүн багтсан байна. Мөн орон нутаг, өөр улсад ч цөөнгүй гишүүн томилолттой яваа аж. Үүрэг нь тодорхойгүй, оролцоо нь ч чухал биш атал төсвийн мөнгөөр гадаадад “зугаалах” сонирхол УИХ-ын гишүү­ дэд их байдаг. Тэр зуурт нь төрийн ажил цалгарддаг “уламжлал” тогтжээ. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсангүй. Тус намын олон гишүүн гадаад, дотоодод томилолттой яваа учраас ирц хүрэхгүй гэж үзсэн бололтой. Ер нь МАНынхан үндсэн ажилдаа тун хойрго хандаж байгаа. Дотроо талцаж, хоёр хуваагдсан үед тэд бараг сарын турш хуралдаагүй. Уг нь намын бүлгүүд парламентаар хэлэлцэх асуудлыг ярилцаж, санал бодлоо боловсруулж, бэлтгэх учиртай юм.
Үүнээс гадна өчигдөр хуралдах байсан зарим ажлын хэсгийн ирц бүрдсэнгүй. Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуульч О.Батхүүгийн гаргасан нийтийн өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурсан учраас УИХ-аар хэлэлцэж, шийдэх нөхцөл бүрдсэн. Уг асуудлаар Төсвийн байнгын хорооноос 11 хүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тэд өчигдөр хуралдах хуваарьтай байсан боловч ирц нь бүрдээгүй. Ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг энэ талаар “Би ажлын хэсгээ хуралдуулах гэж үзээд л байна. Гэвч олон гишүүн гадаадад томилолттой явна. Зарим гишүүн бүр гадаадад байнга томилолттой байдаг шүү дээ. Өмнөх долоо хоногт ч ажлын хэсгийн ирц бүрдээгүй” гэлээ. Ийнхүү Төрийн ордон “эзгүй” шахам болжээ.
Мөн АН-ын дарга О.Цогтгэрэл, гишүүн Д.Ганбат, А.Ганбаатар нар намынхаа шугамаар АНУ-д ажиллаж байна. Гэхдээ тус намын УИХ дахь бүлэг өчигдөр хуваарь ёсоор хуралдсан.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ