Есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1308 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 48 хүн гэмтэж бэртсэний 25 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж, 18 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Мөргөлдөх хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж, долоон хүн гэмтсэж, хоёр хүний амь хохирсон.
- Онхолдох хэлбэрээр есөн осол бүртгэгдэж, долоон хүн гэмтэж, гурван хүний амь хохирсон.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр зургаан осол бүртгэгдэж, зургаан хүн гэмтсэн.
- Бусад байдлаар хоёр осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн.
Хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж, 13 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд 10 явган зорчигч, гурван зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 292, орон нутагт 109 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.