Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Вьетнам улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа



УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Вьетнам улсын зочид төлөөлөгчидтэй танилцсанд баяртай байгаагаа илэрхийлээд Вьетнам Улс Ковид-19 цар тахалтай үр дүнтэй тэмцэж, цар тахлын дараа улс орныхоо эдийн засгийг сэргээх, тогтвортой хөгжүүлэх чиглэлд олон амжилт гаргаж байгаад баяр хүргэлээ. Тэрбээр 
 
сонин mn
“Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 17 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан. Тус хуралдаанаар хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьж ажиллахаар тохирсон боловч Ковид-19 цар тахлын улмаас тодорхой саад бэрхшээл тулгарсан. 
 
2021 онд хоёр улсын худалдааны эргэлт 80,2 сая ам.долларт хүрч, үүнээс экспорт 484 мянган ам.доллар, импорт 79,7 сая  ам.доллар болсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 27.3 хувиар өссөн байна. Вьетнам Улстай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 0.49 хувьтай тэнцэж байна. 
 
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь уламжлалт мал аж ахуй зонхилсон бөгөөд дэлхийн бусад улс оронтой харьцуулахад илүү органик байгалийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний арвин нөөцтэй.  Улсын хэмжээнд 2022 онд 67.3 сая мал тоолж 24 сая төл хүлээж авсан бөгөөд жилд дунджаар 20 гаруй сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Тухайлбал, 10 мянган тонн ямааны ноолуур, 37 мянган тонн хонины ноос, 1.3 сая гаруй үхэр, адууны арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. 
 
сонин mn
Бидний мэдэж байгаачлан БНСВУлс нь гар урлал, нэхмэл, оёдол зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт өндөр ололт ажилттай үйлдвэрлэгч, нөгөө талаар манай улс түүхий эд бүтээгдэхүүний нөөц ихтэй.  Иймд цаашид хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны эргэлтэд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлж, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрт харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улсаас хагас болон бүтэн боловсруулсан түүхий эдийг БНСВУ-д экспортлох боломжтой.  Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн эрүүл ахуйн гэрчилгээг тохирох ажилд Ковид-19 цар тахлын улмаас бид цаг хугацаа алдсан. Гэсэн хэдий ч Вьетнамын талаас тус гэрчилгээг тохирох асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа тул ойрын хугацаанд баталгаажуулах боломжтой гэж харж байна. 
 
сонин mn
Ингэснээр Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг экспортолж БНСВУ-аас цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнийг импортлон авснаар хоёр улсын худалдааны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ.” гэсэн юм.  Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан Монгол Улсаас бэлчээрийн малын мах, махан бүтээгдэхүүн импортлох, мал аж ахуй тэр дундаа ямаа үржүүлэхэд туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Вьетнам улсаас цагаан будаа, кофе, самар, жимс, зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортолж, гадаад худалдаагаа харилцан ашигтайгаар хөгжүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. 
 
сонин mn
БНСВУ-ын талаас салбарын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хийсэн холбогдох уулзалтын мөрөөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хоёр санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцсон. Тус хоёр санамж бичгээс эхний ээлжид тохиролцоонд хүрсэн нэгийг нь өнөөдрийн уулзалтын үеэр байгууллаа.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг онцлоод Вьетнам Улсын төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлалд амжилт хүслээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ