Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сумын цагдаагийн байр руу хоёр удаа буудаад зугтжээ


Есдүгээр сарын 5-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклотой этгээд том буугаар 2 удаа буудсан” гэх дуудлага, мэдээллийг Цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Үүний дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Тариат суманд оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ш” гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр луу “Мазалат” маркийн галт зэвсгээр 2 удаа буудаж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн этгээд буудлага үйлдсэн галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ.
Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд дээрх этгээд нь есдүгээр сарын 5-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг түр саатуулаад байсан юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.2.Энэ гэмт хэргийг:2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ