Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Махны үнэ өнгөрсөн жилээс кг тутамд 3-5 мянгаар нэмэгджээ



Тус аймагт өнгөрсөн жилийн мөн үеэс энэ жил махны үнэ кг тутамд 3000-5000 төгрөгөөр өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.  Цар тахлын үе буюу сүүлийн хоёр жилд худалдан борлуулсан мал, махны хэмжээ жил бүр 200-300 мянгаар нэмэгджээ. Харин хүнсэнд хэрэглэсэн малын тоо мөн адил өссөн байна. Мал, махны үнэ аймгийн хэмжээнд өссөн дүнтэй байна. Тухайлбал мал, махны зах дээр нэг хонь 200-250 мянган төгрөг, харин нэг кг хонины мах 10-12 мянган төгрөг, үхрийн мах нэг кг нь 13 мянга, адууны мах нэг кг нь 8000 төгрөгөөр борлуулж байна.
Завхан аймаг оны эхний нийт малын 33.8 хувьтай тэнцэх 1 сая 300.4 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малтай нэг өрхөд дунджаар 94 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрх дунджаар 62 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Харин оны эхний нийт малын 28.4 хувьтай тэнцэх 1095.0 мянган малыг зах зээлд худалдан борлуулж, 207.2 мянган малыг хүнсэнд хэрэглэжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ