Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зорчигчийн урсгал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмжээ



Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байгааг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдээр 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа юм.
Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд ес орчим автобусыг есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмж явуулахаар бэлтгэн ажиллаж байна. Үүнд:
  • Ч:16А "Баруун салаа - Шинэ зам - 5 шар"
  • Ч:72 "Богдхан амралт - Ар зайсангийн гудамж - Сүхбаатарын талбай”
  • ХО:9 "Био-Сонсголон - 5 шар"
  • ХО:11 "Хонхор - Ургах наран хороолол - Офицеруудын ордон"
  • ХО:12 "Мал бордох - 5 шар"
  • ХО:13 "Баруун түрүү /эцэс/ - 5 шар" гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ