Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хөдөлгөөнийг нээв


Б.ОД
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч, улмаар шинжилгээ хийжээ. Уг шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд сумын хэмжээнд үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар тус сумын Онцгой Байдлын Газар (ОБГ)-ын холбогдох эх сурвалж хэлэв. 
Есөнбулаг суманд наймдугаар сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлж байсан. Улмаар тухайн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, голомтот бүсээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 23-ны 18:00 цагаас өнөөдрийн 09:00 цаг хүртэл хязгаарласан байв.
Тэгвэл тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг шинжилгээний хариу сөрөг гарч, сумын хөдөлгөөнийг нээсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ