Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн Засаг даргад яригдаж буй эрхмүүд


Засгийн газар лхагва гарагийн хуралдаанаараа "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ын төслийг удаашруулсан гэх шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэртэй зэрэгцээд дараагийн Засаг даргад хэд хэдэн хүний нэр яригдаж эхэлсэн байна.
Ховдын засаг даргад яригдаж байгаа хамгийн өндөр магадлалтай хүн нь Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Э.Болормаа гэнэ. Түүний араас Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди яригдаж байна. Мөн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд Сайд О.Батнайрамдал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан нарын нэр яригдаж байгаа аж.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа Ховд нутгаас гаралтай ч томилогдон ажиллавал "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ын төслийн ажил дээр ахиц гарах хэдий ч, иргэдийн хурал, аймаг орон нутгаас дэмжлэг авч баг болж ажиллах тал дээр хүндрэлтэй байх болов уу гэх таамаг байна.
"Танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөр дээр" гэдэг хэлц үг байдаг.  ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн хувьд одоо байгаа ажлаа улам ахиулж, ИТХ-аасаа дэмжлэг авах тал дээр асуудалгүй ч, Улс төрийн талаас Ерөнхий сайдын дэмжлэгийг авч байж Засаг дарга боломжтой. 
О.Батнайрамдалын хувьд ковидоос хойш уналтанд ороод байгаа уул уурхайн салбарын тээвэрлэлт саатаж, удааширсантай холбоотой "банга" хүртэж байгаа залуу сайд. Засгийн газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбартаа дорвитой "товойн тодорч" чадаагүй дэд сайд томоохон төсөл хөтөлбөр эхэлсэн "Баруун бүсийн хөгжлийн тулгуур бүс" нутагт томилогдон очвол төдийлөн ахицыг авчирч чадахгүй.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хүрээнд дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг нааштайгаар шийдэж боомтуудаа сэргээн сайжруулах төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх гээд “Монголын төмөр зам” ТӨХК-д томоохон хариуцлагатай ажлууд нэмэгдсэн тул Гүйцэтгэх захирал О.Батнасангийн хувьд Засаг дарга болох сонголтыг хийхэд хүндрэлтэй.
Түүнчлэн энэ жил Ховд аймагт хур бороо багатай, зуншлага тааруу, ган гачиг ихтэй өвөлжилт хүндрэх сургаар малчид малаа зарж хот суурин бараадах нь их байна. Ард иргэдийн зүгээс нутаг орноо мэддэг иргэдтэйгээ ойр байдаг хүнийг Засаг даргаар сонгосон нь зөв гэдэг байрь суурьтай байгаа гэнэ.
http://www.zaluucom.mn/read/5b0d6e29a



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ