Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТУЙЛАГСАД: Ерөнхий сайд аа, галынхаа бөхчүүдэд 15 сая төгрөг өгдөг Архангайн Засаг даргадаа хариуцлага тооц


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй гар нийлэн ажиллана гэж, гэрээ байгуулсан Засаг дарга нар бие даан ажилламаар санагдаад бас дээр нь албан тушаал, эд хөрөнгийн шунал нь хөдлөөд байдаг бололтой.
Уг нь мань Ерөнхий сайд эдийн засаг хүндэрч байгаа учраас төр, засгийн түвшинд хэмнэлт хийе гээд хууль хүртэл санаачлан батлуулсан. Тэр нь мэдээж Төрийн хэмнэлтийн тухай хууль.
Бүр Засгийн газрын хуралдаанаар “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар болсонтой холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг шалгах” Ажлын хэсэг ч байгууллаа. Амьхандаа үр дүнг нь л харах гэж байгаа байх л даа.
Тэгвэл Ажлын хэсэгтэй зэрэгцэн аймаг болон яамд, агентлаг, төрийн өмчит компаниудын Шилэн дансыг шүүрдэж үзэхээр шийдэж, үсгийн дарааллаар Архангай аймгийг сонголоо.
Тус аймгийн Засаг дарга М.Батжаргал бөх хүн гэсэндээ баяр наадмын үеэр хамт олондоо харамгүй сэтгэлээр ханджээ. Тодруулбал, мань хүн Монгол Улсын харцага цолтой нэгэн. Тэр ч утгаараа баяр наадмаас өмнө аймгийнхаа “Бөх билэгт” дэвжээнийхэнд төрийн сан хөмрөгөөс 15 сая төгрөг өгчээ. Гомдмоор биш гэж үү.
Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд тавдугаар сард нь 10 сая төгрөг өгсөн байна.
Үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр туйлахын зэрэгцээ хэнд хэрхэн гар сунгадаг болохыг нь ч харж болохоор байгаа биз.
Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ илүү их халамжилж, хөрөнгө зарцуулах ёстой байтал галынхаа бөхчүүдэд найр тавьж байгаа нь тун ч харамсалтай. Хэмнэх бус хэтийдсэн шийдвэр болчихож. 
Юутай ч Ерөнхий сайдын үүргийн дагуу Ажлын хэсгийнхэн Архангайн Засаг дарга хариуцлага тооцох эсэхийг харж байя даа.

https://erennews.mn/article/56542
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ