Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: 200 дээж зэрэг шинжлэх "Мал эмнэлгийн лаборатори"-той боллоо


Азийн хөгжлийн банкны ”Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслөөр 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан, мал амьтны халдварт өвчин, түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх өндөр хүчин чадалтай Мал эмнэлгийн лабораторийн нээлт өнөөдөр /2022.07.27/ Дорноговь аймагт боллоо. 
Нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцсон юм. Энэхүү шинэ лаборатори ашиглалтанд орсноор дотоод бүтцийн хувьд шинжээч эмчийн орон тоо нэмэгдэж, эмч нар чадваржих нөхцөл бий болно гэж салбарынхан үзэж байна. 
Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний төрлийн хувьд 89 нэр төрлийн, 220 ширхэг дэвшилтэт тоног төхөөрөмжийг дотооддоо ашиглана. Ингэснээр малын гоц халдварт өвчин, халдварт өвчний нян, бактерийн төрлийг лабораторийн шинжилгээгээр цаг хугацаа алдахгүй дотоодоо шинжилж элиза уншигч болон полимеразийн гинжин урвалаар баталгаажуулах шинжилгээ нэмэгдэх ажээ. 
Түүнчлэн энэхүү лабораториор нэг өдөрт 200 дээжийг зэрэг шинжлэх боломжтой юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ