Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгааг анхаарууллаа

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх голуудын усны түвшин нэмэгдэж байгаа талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байх, цаашлаад голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдүүдийг зориулалтын бус найдвар муутай хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Голуудын усны түвшинг тодруулбал Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 304 см, олон жилийн дунджаас 56 см-ээр их, Сүхбаатар сум орчмоор 395 см, олон жилийн дунджаас 64 см-ээр их байгаа аж. Мөн Орхон гол Орхон сум орчим усны түвшин 179 см, олон жилийн дунджаас 8 см-ээр их, Сүхбаатар сумаар усны түвшин 212 см, олон жилийн дундажтай адил байна. Харин Ерөө гол Ерөө сум орчмоор усны түвшин 307 см, олон жилийн дунджаас 4 см-ээр их байгаа бол Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 265 см, олон жилийн дунджаас 10 см-ээр бага, Бугант тосгон орчмоор усны түвшин 281 см байгаа аж. Түүнчлэн Хараа гол Баянгол сум орчмоор усны түвшин 170 см, олон жилийн дунджаас 4 см-ээр бага байна. Мөн Хүдэр гол Хүдэр сум орчмоор усны түвшин 226 см, олон жилийн дунджаас 7 см-ээр их. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор усны түвшин 311 см, олон жилийн дунджаас 52 см-ээр тус тус их байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ