Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гол мөрөн үерийн болон үерийн аюултай түвшинд хүрээгүй байна



Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн усны харуулуудын мэдээгээр гол мөрний усны түвшин нэмүү байгаа ч үерийн болон үерийн аюултай түвшинд хүрээгүй байна.

Сэлэнгэ, Орхон, Эг, Хануй, Ачуут голын усны түвшин олон жилийн дунджаас 7-77 см нэмүү байгаа аж. Гол мөрний усны түвшин олон жилийн дундажтай харьцуулахад Сэлэнгэ мөрөн Хялганат тосгоны орчоор 77, Эгийн гол Тэшиг сумын чиглэлээр 63, Хутаг-Өндөр сумын Хантай багийн орчимд 46, Орхон гол Сайхан сумын орчмоор 42 см их байна.

Сэлэнгэ мөрний усны түвшин 1994, 2006 онд Хялганат тосгоны орчмоор 670-671 см хүрч, үерийн аюултай түвшнийг даван үерлэж байжээ. Мөн Эгийн голын усны түвшин 2006 онд Хантай багийн нутгаар 679 см хүртэл нэмэгдэж байсан аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ