Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэллээ


Улсын цолыг гуядаж биш, гуйж, мөнгөөр цохиж, найраа хийж авдаг гэдгийг монголчууд эчнээ барагцаална. Гэхдээ ил цагаан баримт, наймаалсан давааг нүдээрээ хараагүй байж мэдэх юм. Тэгвэл өнгөрсөн наадмаар начны найраа гэдгийг монголчууд утгаар нь мэдлээ, нүдээрээ харлаа. Бөхийн барилдааны тавын даваа эхлэхээс өмнө ам авч байх үеэр улсын заан Н.Жаргалбаяр ам авах гэж 30 минут саатлаа. Түүний гар утас дуугарч, “Жаргалбаяр заан уу”, “Тийм байна аа”, “Би Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байна” гэв.

  Тэдний харилцан яриа дараах байдлаар 50 орчим секунд үргэлжилсэн юм.

-Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат: Манай нөгөө аймгийн арслан Э.Нямааг авчих. Жагаа, Жагаа Өмнөговь аймгийн Нямаа гээд авчих за.
-Улсын заан Н.Жаргалбаяр: Хэд юм?
-Н.Энхбат: Чи тоогоо хэл.
        Ингэж ярихтай зэрэгцээд Н.Жаргалбаяр зааныг гарын даа “За хурдан бөхөө амлаарай. Хоёулаа баахан телевиз, радиогоор гарч байна шүү” гэж хэлээд тэдний харилцан яриа өндөрлөж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан байдаг. Ингэж ярьсны дараахан улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн арслан Э.Нямааг амлан авсан билээ. Улмаар барилдаанд аймгийн арслан Э.Нямаа улсын заан Г.Жаргалбаяраар тав давж, начин цолны болзол хангасан байдаг.

       Тэгвэл энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, улсын заан Н.Жаргалбаяр нарыг авлига авч, өгөлцсөн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, шалгаж эхэлж байгаа гэнэ. Учир нь, энэ хэрэгт улс төрийн албан тушаалтан оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй байгаа аж.

        Бид тухайн үед Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаас тодруулахад “Би өөрөө улсын наадамд үзээд сууж байна. Тэр бичлэгийг харсан. Хүмүүс надаар тоглож байгаа байх. Би Н.Жаргалбаяр заанд мөнгө амлаагүй. Н.Жаргалбаяртай яриа ч үгүй. Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн билээ.
    Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга албан тушаалтай Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан, Өмнөговь аймгийн ИТХ-д 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдсон намтартай нэгэн.

Харин Улсын заан Н.Жаргалбаяр нь  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат юм. Тэрбээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэртэй тунан барилдаж даван Монгол Улсын харцага цол хүртсэн байдаг. Харин 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо даван шөвгөрч улсын заан цол хүртсэн билээ. Мөн 97 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ц.Содномдоржоор долоо даван шөвгөрч улсын заан цолоо батлан чимэг нэмсэн байдаг.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ