Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зуслангийн бүсийн ойн хөнөөлт, хортон шавьж устгах ажил энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ


Байгаль хамгаалагчид зуслангийн бүсийн 790 орчим га талбайд хортон шавж устгах ажил үргэлжилж байна. Уг ажил энэ сарын 4-нд эхэлсэн юм.
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт
  • Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадат зэрэг хортон шавжийн хэт олшрол үүсээд байгаа ойн сангийн 790 орчим га талбайд тэмцлийн ажлыг зориулалтын утаат, үүргийн шүршигч багаж ашиглан явуулж байна.
  • Ойн хөнөөлт, хортон шавжийг устгах ажил энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул тухайн бүсийн иргэд, байгаль хамгаалагчийн болон засаг захиргааны нэгжээс өгөх зөвлөгөө, зөвлөмжийг баримтлан дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хамтран ажиллахыг хүсье.
    Нийслэлийн ногоон бүсийн хэмжээнд ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндийн нуруу, Бага Хуандай, Шар хоолойн амны 1,603 га талбайд утаат, үүргийн шүршигч багаж, авиа микробиологийн аргаар тэмцлийн ажлыг зургаан сард хийсэн юм хэмээн Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ