Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бэлчээрийн хортонтой тэмцэж ажил хийжээ


Булган аймгийн Рашаант суманд бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа гэж мэргэжлийн байгууллага дүгнэдэг. Бэлчээрийн талхагдалд цөлжилт нөлөөлөлтэй ч хортон мэрэгчийн үзүүлж байгаа хор уршиг багагүй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахунй газраас гаргасан мэдээлэлд дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт тус сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгуулсан байна. Хөгнө хан багийн нутаг Цагаан ухаа, Туулайт, Бичигт, Баянхоолой, Аргал хайрхан багийн нутаг Бад, Савангийн гол, Мөргөцөг, Хуягтын сайр зэрэг газарт нийт 7000 га талбайд бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцжээ. Энэ ажилд 18 хүнийг түр ажлын байраар хангаж оролцуулсан бөгөөд ус цутгах, бортого тавих аргаар оготно устгалын ажил хийсэн байна.
Аймгийн хэмжээнд энэ онд 40000 га талбайд үлийн цагаан оготно устгах ажилд 64,0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ