Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Аймгийн бизнес эрхлэгчид, малчид нутгийнхаа хөгжилд хандив өргөв



Дундговь аймгийн ЗДТГ-аас аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор хөрөнгө босгох уулзалт зохион байгуулав. Тус аймгийн Өлзийт сумын нутагт байрлах “GOVI CARAVANSERAI” жуулчны баазад  зохион байгуулсан тус уулзалтад, хөрөнгө босгох үйл ажиллагаанд  бизнес эрхлэгчид, 15 сумын малчдын төлөөлөл 100 орчим хүн урилгаар оролцжээ.
Уулзалтад оролцсон хандивлагч малчид, бизнес эрхлэгчид тус бүр 3,0-50,0 сая төгрөг, Дэлгэрцогт сумын малчин, сумын алдарт уяач М.Бямбасүх 100 хонь хандивласан байна.
80 жилээ угтаж, байшин барилгын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, зам талбай, машины зогсоол, дугуйн зам хийх, ногоон байгууламж, цэцгийн мандал байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил Мандалговь хотноо өрнөж байгаа ба хандивын хөрөнгийг аймгийнхаа хөгжилд болон баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулах ажээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ