Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЦЭНГЭЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА К.ӨМИРГҮЛ: Цар тахлын үед нэмэлтээр хүн ажиллуулсан хэргээр АТГ-т шалгуулж байгаа


Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга К.Өмиргүлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа аж.
     Энэ талаар түүнээс тодруулахад “Би эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгоогүй. Цар тахлын үед эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ тааруу байсан учир нэмэлтээр мэргэжлийн хүмүүс ажиллуулсан. Үүнийг бусдад давуу байдал олгосон хэмээн үзэж АТГ-аас шалгаж байгаа. Уг нь би иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө байж болох бүх аргаа хэрэглэж, бусдыг дайчилсан. Үүнийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ