Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Богдын музейн хашааны оронд 2840 гоёлын мод тариад байна



Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ногоон байгууламжийг арчлах, гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, улиас модыг цэвэрлэх, хортон шавжаас сэргийлэн шохойдох, гоёлын моддыг хэлбэржүүлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Тус байгууллага нь нийслэлийн 49 гудамжны 52.9 га талбайн өдөр тутмын арчилгаа, тохижилтыг хариуцан ажилладаг юм.
mod2-640x447 Богдын музейн хашааны оронд 2840 гоёлын мод тариад байна
Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээний ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ хугацаанд Хот тохижилтын газар нийслэлийн 12 гудамжинд 45 мянган мод тарин, 15 гудамжны 80 мянган ам метр талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлжээ. Түүнчлэн 5600 улиасыг хэлбэржүүлж, шохойдон, 29 байршилд 180 мянга орчим цэцэг тарьж ургуулсан байна.
Үндэсний баяр наадмыг угтан ногоон байгууламжийн арчилгаа, хэлбэржүүлэлтийг гурав дахь удаагаа хийж байгаа юм. Уг ажлыг моддын ургалтаас шалтгаалан жилдээ 2-3 удаа хийж, гүйцэтгэдэг аж.
mod3-640x453 Богдын музейн хашааны оронд 2840 гоёлын мод тариад байна
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар “Манай байгууллага нь инженер, техникийн 13 ажилтан, 114 мэргэшсэн цэцэрлэгч, тусгай зориулалтын болон хог тээвэрлэх машины 30 жолоочтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хашаа, хайс буулган чөлөөлсөн талбайг тохижуулах, сэргээн засварлах ажилд хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Богд хааны ордон музейн хашаа буулгасан талбайд 2840 гоёлын мод тарьсан. Мөн цаашид гарааш буулган чөлөөлсөн талбайн цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтын ажилд хамтран ажиллах болно” хэмээлээ.
mod4-640x427 Богдын музейн хашааны оронд 2840 гоёлын мод тариад байна
Ногоон байгууламжийг арчилж, услах мод, зүлэг хэлбэржүүлэх багаж хэрэгслийн хангамж сайн, аюулгүй байдлын зааварчилгаа сайтар өгдөг болохыг цэцэрлэгчид хэлж байв.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ