Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарьсан модыг хашаажуулахад 800 орчим сая төгрөг зарцуулна



Хөрсөө хамгаалж, цөлжилтийн эсрэг хийж хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Иргэн бүр байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахын тулд мод тарьж, ургуулах хэрэгтэйг Ерөнхийлөгч уриалсан. Дарханчуудын тухайд хорин сая мод тарьж ургуулахаар эхний зуун мянган мод энэ сард тарьсан. Төр, иргэн, ААНБ-уудын идэвх оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлж 15.7 мянган талбайд мод тарина.

 
Орон сууц болон гэр хорооллын айл өрхүүд дундын эзэмшлийн талбай, хашаа гудамж талбайд жимс, жимсгэний мод тарих бол нийтийн хамарсан томоохон талбайг аймаг орон нутгийн зүгээс тусгайлан бэлтгэх юм. Жишээ нь “Шинэ иргэний төгөл” “Хараа голын эрэг дагуух талбай” зэрэг олон газарт мод тарихаар төлөвлөсөн. Хамгийн гол нь тарих амархан ч түүнийгээ арчилж ургуулах нь маш чухал. Тиймээс нийтийн эзэмшлийн талбай, төгөл байгуулсан тохиолдолд аймаг орон нутгийн зүгээс хашаажуулах ажлыг хариуцах аж.  Тодруулбал, тарьсан модоо арчилж ургуулах ажлыг төр хүлээн авч байна. Дархан-Уул аймгийн тухайд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зөвхөн энэ жил нэг тэрбум төгрөгийг “Ногоон Дархан-2032” хөтөлбөрт зарцуулахаар төсөвлөсөн аж. Үүний 80 хувь нь буюу 800 орчим сая төгрөг нь хашаажуулах ажилд зарцуулах ажээ. Нэн түрүүнд хашаажуулснаар арчлалт хамгаалалтыг хийж, модны ургалтыг нэмэгдүүлэх, мал, амьтны хөлд сүйтгэхгүй байхад түлхүү анхаарлаа хандуулах аж. Мөн нэрэмжит төгөл, ААНБ, анги хамт олны дурсгалын төгөл байгуулсан ч хашаажуулалтыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй. Дархан хотын 107 мянган иргэн жилд таван мод тарьж, түүнийгээ арчилж, ургуулан ногоон хот болохын төлөө иргэн бүр идэвхтэй, зүтгэлтэй байхыг аймгийн Засаг дарга уриалж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ