Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн 3 долоо хоногийн дээд түвшинд хүрээд байсан кофены үнэ 4.6 хувиар буурлаа


Дэлхийн хэмжээнд кофены зах зээлийн үнэлгээ 2025 онд 144.6 тэрбум ам.доллар хүрнэ гэж “Research and Markets” судалгааны байгууллагаас гаргасан байна.
Жилд дунджаар 7.6 хувиар өснө гэж тооцоолжээ. Ази, Номхон далайн улс орнуудад кофены эрэлт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэхүү зах зээл хурдтай тэлнэ гэж үзсэн байна.
Сүүлийн гурван долоо хоногийн дээд цэгт хүрээд байсан арабика кофены үнэ Нью-Йоркийн биржид 4.6 хувиар уналаа.

Кофены нийлүүлэлтээр тэргүүлэгч Бразилд цаг агаар цочир хүйтрэхгүй байх төлөвтэй байгаа нь үүнд голчлон нөлөөлж байна.
Кофены ургац хураалт буурах вий гэсэн болгоомж үүссэнээр кофены үнэ өнгөрсөн долоо хоногт сүүлийн зургаан сарын доод түвшинд хүрснээс хойш ес орчим хувиар өслөө.
Какао, хөвөн зэрэг бусад аж үйлдвэрийн гаралтай түүхий эдүүдийн үнэ буураад байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ