Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онцгой байдлын газар чацарганын төгөл байгуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Онцгойн төгөл” байгуулахаар нээлтээ хийж, анхны суулгацаа тарилаа. Тус төгөлд 4500 ширхэг чацаргана тарьж, хашаажуулан, арчлан ургуулах ажээ.  
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Л.Доржбат, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар болон ОБГ-ын ахмадууд, алба хаагчид, өсвөрийн аврагчид оролцжээ.
Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт нь аюулт үзэгдлийн төрөл, хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа бөгөөд хүлэмжийн хийг бууруулж хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлснээр даван туулах боломжтой тул “Тэрбум мод” хөтөлбөрт иргэн бүрийг нэгдэж, мод тарихыг ОБГ-ын хамт олон иргэдэд уриаллаа.




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ