Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хангинахуйн шугуйд үндэсний бөхийн барилдаан болно


Булган, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг ирэх амралтын өдрүүдэд Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт хоёр аймаг хамтран зохион байгуулна. Аялал жуулчлалын эвент арга хэмжээний нэг шагайн харвааг зохион байгуулахын зэрэгцээ үндэсний бөхийн барилдаан, урлаг соёлын арга хэмжээ болно гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
Халхын шагайн харвааны дөрвөн том тойрмын нэг “Хангинахын тойром” 400-гаад жилийн уламжлалтэй гэж үздэг бөгөөд аялал жуулчлалыг өргөжүүлэх зорилгоор 2014 оноос хойш сэргээн хөгжүүлж байгаа юм.
Хангинахын шугуй Булган аймгийн Булган сумаас 170, Орхон аймгийн төв Баян-Өндөр сумаас 115, Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс 50 км зайтай Эгийн голын эрэгт байдаг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ