Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймаг хүүхдийн хөгжлийг дэмжсэн томоохон ажлыг өрнүүлнэ


Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2022 оныг “Хүүхэд хөгжил”-ийн зорилтот жил болгон зарласан. Зорилтод жилийн ажлын хүрээнд хүүхдийн эрхийг дээдлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хөгжил хамгаалал болон ирээдүйд чиглэсэн бүтээн байгуулалт өрнүүлэхээр болжээ. Тухайлбал, хүүхдийн парк, хүүхдийн зуслан байгуулах, 640 хүүхдийн сургуулийг шинээр барих, сургууль цэцэрлэгийн их засвар, хүүхдийн байгууллагуудад урлаг, спортын техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж энэ онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Мөн аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын офиссыг Соёмбо цогцолборт шилжүүлж, хүүхдийн ордныг хүүхдийн дугуйлан, секц ажиллуулах, хүүхдийн урлаг, соёл, гэгээрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ