Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Фейсбүүкээр лайв бичлэг үзэхэд мөнгө төлдөг болно


Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, компаниуд үүнд нь зохицуулан бүтээгдэхүүнүүдээ шинэчилж байна.
Тэгвэл дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшдэг Фэйсбүүк компани лайв стриминг үйлчилгээндээ үзэгчээс төлбөр авах боломжийг нэмэх болсноо зарлажээ.
Тус компанийн гаргасан мэдэгдэлд “Жижиг бизнесүүд, контент бүтээгчдийг дэмжих үүднээс бид хуудсуудаар лайв бичлэг хийхдээ үзэгчээс төлбөр авдаг боломжийг нэмэхээр төлөвлөж байна. Үүнд онлайн концерт, тоглолтуудаас эхлээд хичээл, хурал зөвлөгөөн зэрэг бүх үйл явдлын видео стрим байх боломжтой” гэжээ. Энэхүү боломж хэзээ нээгдэх талаар тодорхой хугацаа хэлээгүй ч “сарын дотор хэрэгжинэ” гэв. 
Үүнээс гадна Фэйсбүүк компани “Event” буюу арга хэмжээ үүсгэж байгаа хүмүүст “online only” гэсэн төрлийг сонгох боломж нэмж байгаа гэнэ. Цар тахлын улмаас олон хүн нэг дор цугларах боломжгүй болж байгаатай холбоотой зөвхөн онлайн орчинд зохион байгуулагдах арга хэмжээг үүгээр зарладаг болох юм байна.
iSee.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ