Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй боллоо


Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төв ашиглалтад орлоо. Монгол Улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг Улаанбаатар хотод төвлөрүүлэн үзүүлдэг нь орон нутгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сул байх, тэр дундаа хорт хавдрын оношилгоо эмчилгээг оройтож авах, эдийн засгийн хувьд шаардлагагүй дагалдах зардал өндөр тусч байгаа  юм.

Иймээс  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих замаар хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах дадал зуршлыг бий болгох, эдийн засгийн ачаалалгүйгээр хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харьяа орон нутгийн эмнэлэгт чирэгдэлгүйгээр хүргэх зорилготой Хавдрын эрт илрүүлгийн төвийг байгуулж байгаа аж.

Тус аймагт жилд дунджаар 250 хүн хорт хавдраар өвчилж, 200 гаруй хүн нас барж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хавдрын хяналтад 800 гаруй хүн байна. Нийт хавдрын 76 хувь нь хожуу хугацаанд оношлогдож, оношлогдсоноос хойш 1 хүртэл жил амьдарсан өвчтөний эзлэх хувь 70 хувьтай байгаа нь иргэд эрт илрүүлэг үзлэгт орж байх шаардлагатайг харуулж байна гэдгийг онцолж байлаа. Хорт хавдраас сэргийлэхийн тулд иргэний өөрийн амьдралын зөв хэв маяг, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд насны ангиллаар хамрагдаж хэвших нь чухал гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байлаа. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ