Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ Ким Жөн Уны талаар мэдэж байгаа боловч мэдээлэл өгөхгүй


ВАШИНГТОН. /TASS/.  БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны бие чухам ямар байгаа талаар АНУ-ын эрх баригчид маш сайн мэдэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийхгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
“Юу болж байгаа талаар би мэдэж байгаа, гэвч одоогоор Ким Жөн Уны талаар ярих боломжгүй байна. Бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Гэхдээ нөхцөл байдал маш сайн байгааг мэдэж байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.
БНАСАУ-ын удирдагч дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалан явуулснаас хойш олны өмнө гараагүй юм. Тодруулбал, Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-нд болсон Ардын их хурлын жил тутмын ээлжит чуулганд, мөн өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-нд жил бүр болдог ёслолын ажиллагаанд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа оролцоогүй. Үндэсний гол баярын үеэр улс орны удирдагчдын эгнээнд Ким Жөн Ун байхгүй байсан нь түүнийг өвдсөн байж магадгүй гэх цуурхал гарах шалтгаан болсон бөгөөд одоогоор БНАСАУ-ын албаны хүмүүс болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ямар ч тайлбар хийгээгүй байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ