Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт анх удаа “Олон өдрийн дугуйн уралдаан” зохион байгуулна



Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өнөөдөр Монголын дугуйн холбооны зарим төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Дугуйн спортын Олон улсын хэмжээний мастер Ш.Жамбал болон Ховд аймгийн “Монгол алтай” дугуйн холбооныхон цаг үеийн асуудал, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.  
Ховд аймаг нь “Хот суурин газрын автомашины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэвшилд сургах, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор “Дугуйтай Ховд” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж буй.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын дугуйн холбооноос наймдугаар сарын 6-14-ний өдөр Монголын 23 дахь удаагийн “Олон өдрийн дугуйн уралдаан-2022”-ыг Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Дээрх уралдааныг төвийн бүсэд зохион байгуулсаар ирсэн бол анх удаа баруун бүсийн Ховд аймагт хийхээр төлөвлөн ажиллаж байгааг энэ удаагийн уулзалтад оролцогчид онцоллоо.
Ингэснээр цаашид унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгох, сурталчлах, хүн бүр хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сэтгэлгээг хөгжүүлж, дугуй сонирхогчдын хамтын ажиллагааг сайжруулах боломж нээгдэнэ. Мөн унадаг дугуйны дасгалжуулагчийн орон тоог бий болгох, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг залуу үеийг төрүүлэх, орон нутагт унадаг дугуйгаар зорчих, аялах орчин нөхцөлийг сайжруулах алхам бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ