Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Татварын хэлтэс энэ онд орон нутгийн төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлнэ



Орхон аймгийн Татварын хэлтэс өнгөрсөн онд аймгийн төсөвт 89.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ онд орон нутгийн төсөвт өмнөх оноос нэг дахин их буюу 163 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон компаниуд, бусад орон нутгийн ААН-үүд, Улаанбаатар хотод төвтэй хүнсний бөөний төвүүд буюу сүлжээ дэлгүүрүүдийн татварын орлого 100 хувь улсын төсөвт төвлөрдөг байсан.
Тэгвэл энэ оноос эхлэн дээрхаж ахуйн нэгжүүдийн татварын орлогын 40 хувь нь орон нутгийн төсөвт төвлөрдөг болжээ. Ингэснээр Татварын хэлтсийн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн нэмэгдэж байгаа юм.
Иймд орон нутагт ирж үйлчилгээ үзүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд тендерт шалгарсан барилга угсралтын компаниуд болон сүлжээ ресторан,  томоохон супермаркетууд үзүүлсэн үйлчилгээ, борлуулсан бараа үйлчилгээнийхээ төлбөрийн баримт үүсгэхдээ Орхон аймаг гэдгийг сонгох зайлшгүй шаардлагатай гэдгийг аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Цэвээнсүрэн онцоллоо. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ