Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гараашнаас байлдааны зориулалттай сум илэрчээ


Байлдааны зориулалттай сум илэрчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат тавдугаар багийн  Гандангын гудамжинд сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага тус  аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр иржээ.

    Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн албан хаагчид тухайн газар очиход, 23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум байжээ. Улмаар тус сумыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т Цагаан-Овоо гэдэг газар 20 минут ажиллаж тэсэлгээний бодис /Тротил/ 400 гр ашиглаж тэсэлгээ хийж аюулгүй болгосон байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ