Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн албаны ерөнхий шалгалтад 307 иргэн орно


Төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар зохион байгуулна. Баян-Өлгий аймгаас 307 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн гэсэн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс өгөв. "Шалгалтыг 4 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулна.

Нэг өдөрт 5 ээлжээр нийт 10 ээлжид хуваасан байгаа. Бүртгүүлсэн иргэдэд хандаж хэлэхэд, сайтад харагдаж байгаа цаг бол Улаанбаатар хотын цаг юм. Тус аймгийн иргэд шалгалтаа орон нутгийн цагаар өглөөний 07:00-гоос оройн 19:40 цагийн хооронд өгнө. Нэг ээлжинд 31 хүн орно" гэж Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол хэллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ