Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хилчин Ж.Наранцэцэгийн “Хайр 25 нас” ном олны хүртээл боллоо


Наурыз баярын үеэр Хилийн 0165 дугаар ангийн Шалган нэвтрүүлэх тасгийн, ахлах шалгагч, дэслэгч Жекейн Наранцэцэгийн “Хайр 25 нас” шүлгийн түүвэр номын нээлт боллоо. Номын нээлтэд ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтох болон ангийн бие бүрэлдэхүүн, бусад зочид төлөөлөгчид оролцов. Тус ном нь аав, ээж, ах дүү, найз нөхөд, төрсөн нутаг, хайрын сэдвийн шүлгүүдээс бүрдсэн бөгөөд сонсдог CD-тэй хийснээрээ онцлогтой.

Мөн “Ээжийн чанасан цай”, “Зүүдэн бороо”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Насны намар”, “Зүрхний уяа” зэрэг дуугаараа алдаршсан хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав дэслэгч Ж.Наранцэцэгийн “Төрсөн нутаг”, “Хилчин заяа бахархмаар” шүлгэнд ая хийснийг хөгжимчин Н.Цогхүү нээлтийн үеэр дуулж олон нийтэд танилцууллаа. “Хайр 25 нас” номын нээлтийн ажиллагааг ангийн удирдлагаас дэмжиж Соён гэгээрүүлэх алба, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ