Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

8 настай бяцхан охин П.Мандах “Луугийн аялал” ном бүтээжээ



Төв аймгийн Зуунмод сумын ЕБ-ын 5-р сургуулийн 3б ангийн сурагч П.Мандахньөөрийн уншиж судалсанАмерикийн хүүхдийн зохиолч Мэри Пөүп Озборны цуврал зохиол болох"Шидэт модон байшин" зохиолоос сэдэвлэсэн"Луугийн аялал" номыг бүтээжээ.
Тэрээр өөрөө гол дүрийн баатруудын зургийг зурсан бөгөөд төсөөллийн баатруудыг бий болгож, сонирхолтой түүхээр баяжуулан туурвисан байна. Тус бүтээлд олон хүмүүсийн оролцоо байсан бөгөөд үүндХэл бичгийн ухааны доктор Д.Боролзой, "Эвт үзэг" хүүхдийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал, хүүхдийн зохиолч Б.Ганчимэг, номын редактор, зохиолч Ч.Наранцэцэг, өнгө будгаар урлан хэвлэсэн “Дэвшил дизайн” компанийн хамт олон хамтран ажилласан байна.

Уг бүтээлийн гол дүрийн баатрыг монгол эмэгтэй хүүхдүүдээр сонгосон нь онцлог байна. П.Мандах охин маань том болоод зохиолч, зураач болохыг хүсдэг бөгөөд тэрээр хэлэхдээ “Магадгүй би дэлхийн хамгийн залуу зохиолч байх. Яагаад гэвэл би дөнгөж 8-хан настай 3-р ангийн сурагч шүү дээ. Энэ номын үйл явдал, дүрслэл бүр миний ертөнц юм” хэмээн хэлсэн юм. Ийнхүү өнөөдөр бяцхан зохиолч номын дээжээсээ ангийн найзууд болон сургуулийн захиргаандаа, аймгийн номын санд хандивласан байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ